Давсны хэт хэрэглээнээс татгалзах аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-29 09:58:33

Баянхонгор аймгийн хүн амд давсны зохистой хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэх, давсны хэт хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилгоор “Давс ихтэй хоол хүнснээс татгалзъя” аяныг өрнүүлжээ.

Аянд Баянхонгор сумын Оточмандал, Оточномгон, Энхбүрд, Супрессор, Наранмандал, Шаргалжуут тосгоны Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Өлзийт, Эрдэнэцогт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн нийт 105 сайн санааны идэвхтэнүүд хамрагджээ.

Сонирхуулахад, Баянлиг сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт хүн амын дунд “Өрхийн давсны хэрэглээ”-ний судалгаа авахад судалгаанд хамрагдсан иргэдийн 68 хувь нь өрхийн давсны хэрэглээгээ хянаж үзээгүй, 32 хувь нь цайгаа давсгүй уудаг ч хоолондоо тогтмол давс хэрэглэдэг байна. 4 ам бүлтэй айл сард дундажаар 500гр давс /1 хүн 4.2 гр/ хэрэглэдэг өрх 34 хувь, үлдсэн 66 хувь нь 8-9гр давс хэрэглэж байна.

Сум, сум дундын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь хүнсний бүтээгдэхүүн дэх давсны хэрэглээ, түүнийг бууруулах, хянах чиглэлээр иргэдийн   мэдлэг, хандлагыг дээшлүүлж байна.                   

Б.Мөнхзул

関連ニュース