УИХ-ын гишүүд Асгатын мөнгөний ордтой танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын
гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар геологичдын хамт тус
аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших Асгатын мөнгөний ордын үйл
ажиллагаатай танилцлаа.
Асгатын ордын
эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр
болон Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж байсан ч хараахан
биеллээ олоогүй.
"Ордыг эргэлтэд
оруулах хүсэлтийг аймгийн удирдлагуудын УИХ-ын гишүүдэд уламжилж байв. УИХ-ын
гишүүн Т.Аубакир стратегийн ордыг эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх талаар хүчин
чармайлт гаргаж ажиллаж эхэлжээ. Цаашид богино хугацаанд ордыг
ашиглалтад оруулахад өнөөдрийн ажил түлхэц болно гэдэгт итгэж байна. Энэхүү орд
ашиглалтад орвол баруун бүс нутгийн төдийгүй улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр
оруулах болно" хэмээн аймгийн Засаг
дарга Д.Бауыржан хэллээ.