Баян-Өлгийд 288 иргэнээс халдвар илэрч, 1 хүн хавсарсан өвчнөөр нас барлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-11 13:57:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 505 хүнд хурдавчилсан шинжилгээ, 43 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 548 иргэнд шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 288 тохиолдол шинээр батлагдлаа.

Ийнхүү тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 4539 болов. Шинээр батлагдсан 288 тохиолдлыг задалж үзэхэд Бугат суманд 9 иргэн, Булган суманд 2, Дэлүүн суманд 8, Ногооннуур суманд 6, Улаанхус суманд 8, Цэнгэл суманд 3, Цагааннуур тосгонд 2, Хотгор багт 2, Өлгий суманд 248 иргэн тус тус халдвар илэрчээ.

Мөн Ковидын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан 1 иргэн хавсарсан өвчний шалтгаанаар нас барсан байна.

Одоо аймгийн Ковид эмнэлэгт 114 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 64 иргэн,       Сансар эмнэлгийн байранд 42, Пазылет төрийн бус байгууллагын байранд 56 иргэн, Сумуудын эрүүл мэндийн төвүүдэд 79 иргэн, гэрийн эмчилгээнд 1578 иргэн байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 1933 иргэнээс 1704 иргэний биеийн байдал хөнгөн, 180 иргэний биеийн байдал хүндэвтэр, 

関連ニュース