Аймгийн Засаг даргыг сонгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-08-27 13:48:31

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнгөрсөн сарын сүүлээр болж, аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралд 39 төлөөлөгчийн 21 буюу 53,8 хувь нь оролцсоны 18 нь МАН, 3 нь АН-ын төлөөлөгч байв. Тэдний 20 нь огцруулах саналыг дэмжсэн юм.

Ийнхүү ИТХ-ын 14 төлөөлөгчийн өргөн барьснаар асуудлыг хэлэлцэн, аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулсан.

Харин саяхны болсон аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. 

АН-ын бүлгээс Мишкагийн Батжаргалыг нэр дэвшүүлэн илээр санал хураахад төлөөлөгчдийн 60,5 хувь буюу АН-ын 20, МАН-ын 3 төлөөлөгч дэмжсэнээр Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

Хуралдаанд 39 төлөөлөгчийн 38 нь оролцож байна. 

Энэ хурлаар,

-2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлуулах,

-2021 оны тодотгосон төсвийг батлах,

-Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлуудыг хэлэлцэж баталсан.


関連ニュース