Оросын тамирчин Паралимпын ганцаарчилсан дугуйн уралдаанд дэлхийн дээд амжилтыг эвдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /TASS/. Оросын тамирчин Михаил Асташов Токиогийн Паралимпын наадмын яс, булчингийн тогтолцооны хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд С1 ангиллын цуваа гараат 1000 метрийн ганцаарчилсан уралдааны төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ.
Оросын тамирчин 1 минут 5,843 секундийн амжилт үзүүлжээ. Асташов дэлхийн хоёр дахь дээд амжилтыг эвдсэн нь энэ юм. Пүрэв гарагт тэрбээр 3000 метрийн гүйлтийн төрөлд алтан медаль хүртжээ.
2020 оны хоёрдугаар сард Асташов Екатеринбург дахь “Yandex.Eda” хоол хүнс хүргэх үйлчилгээнд хүргэлтийн ажилтнаар ажилд орсон байна. Тэрбээр өөрийгөө шинэ салбарт туршиж, туршлага хуримтлуулахын тулд энэ ажилд орсон гэнэ. Асташов гар, хөлгүй бөгөөд хиймэл эрхтний тусламжтай хүргэлтээ хийдэг аж. Өдгөө 32 настай Асташов дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтан бөгөөд дэлхийн Цомын аварга, Оросын аварга шалгаруулах тэмцээний ялагч юм.