Алтай хот "Тамхидалтын эсрэг хувьсал"-д нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай
/МОНЦАМЭ/. Алтай хот "Тамхидалтын эсрэг хувьсал"-д нэгдэж, сумын
Засаг дарга амлалт бичигт гарын үсэг зурлаа.
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл
хотыг чадавхжуулах төвөөс зохион байгуулж буй "Эрүүл хот"-ын хөгжлийг
дэмжих ажлын хүрээнд "Тамхидалтын эсрэг хувьсал" сэдэвт цахим сургалт-уулзалт болов. Уг сургалт-уулзалтад Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Д.Чинзориг, Засаг даргын орлогч
Ш.Насан, Н.Золжаргал, нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт оролцож, 21 аймгийн мэргэжилтнүүдтэй
мэдээлэл солилцсон юм. Мөн үеэр
Есөнбулаг сумын удирдлагууд "Тамхидалтын
эсрэг хувьсал"-д
нэгдэж буйгаа илэрхийлж, амлалт бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.
Энэхүү хувьсалд
нэгдсэнээр цаашид:
-Тамхигүй хот
болсон хотоос туршлага судлах, тамхины хор хөнөөлийн талаар ЭМГ, ӨЭМТ-үүдтэй
хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон насанд хүрэгчдэд сургалт
сурталчилгаа явуулах,
-Тамхины хор
уршгийн талаар гарын авлага тарааж, зурагт хуудас зэргийг нийтийн эзэмшлийн
талбайд байршуулах,
-Хэвлэл мэдээлэл,
цахим орчныг ашиглан “Тамхигүй хот” уриалгыг гаргаж сурталчлан таниулах,
-Албан
байгууллагуудын дунд “Тамхигүй хамт олон” шалгаруулах,
-Хотын
хэмжээнд “Архигүй”, “Тамхигүй”, “Автомашингүй”
өдөртэй болно,
-Өсвөр үеийнхний
дунд “Тамхигүй Алтай хот” сэдвийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулах,
“Тамхины тусгай
зөвшөөрлийг гурван сарын хугацаанд аж ахуйн нэгжүүдэд олгохгүй гэх мэт ажлыг шат дараатай зохион байгуулах ажээ.