Афганистаны Засгийн газрын өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийг томилохгүй байж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАБУЛ. /NHK/.
Афганистаны шинэ Засгийн газарт
эмэгтэйчүүд зарим үүргийг гүйцэтгэх боловч өндөр албан тушаалд томилогдохгүй
байж магадгүй гэж “Талибан” хөдөлгөөний өндөр албан тушаалтан мэдээлжээ.
Катар дахь “Талибан”-ы
улс төрийн албаны орлогч дарга Аббас Станекзай “BBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлсэн
байна.
Түүний ярьснаар, өмнөх Засгийн газрын ажилтнуудын тэн хагас орчим нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тэд ажил
үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой ажээ. Гэвч Засгийн газрын бүрэлдэхүүнд
эмэгтэй гишүүн оруулахгүй бололтой байна.
Мөн тийнхүү
ажиллах эмэгтэйчүүд Исламын хуулийн дагуу хижабаар үсээ халхлах ёстой гэдгийг
А.Станекзай онцлон хэлсэн байна.
АНУ, Европын
Холбоо, Япон тэргүүтэй улс орнууд “Талибан”-ы байгуулсан шинэ Засгийн газар эмэгтэйчүүдийн
сурч боловсрох, ажил эрхлэх эрхийг баталгаажуулах эсэхийг нягт ажиглаж байгаа юм.