Монгол Улс ЕАЭЗ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-03 16:17:34

ВЛАДИВОСТОК. /TASS/. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой /ЕАЭЗ/ чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож үг хэлэхдээ мэдэгдлээ.


"Монгол Улс ЕАЭЗ-той хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд үргэлж анхаарч ирсэн. Одоогийн байдлаар бид ЕАЭЗ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна" гэж тэрбээр онцлон хэлсэн байна.


Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотын Русский арал дээр пүрэв гарагт эхэлсэн билээ. Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан өнөөдөр болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч цахимаар оролцож байна. Түүнээс гадна, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Аргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар цахимаар оролцож байна. 

関連ニュース