100 гаруй сая төгрөгийн мэс заслын тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дезерет олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн
хүрээнд АНЭ-ийн мэс заслын тасгийн нэг өрөөг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн
өглөө. Хагалгааны ор, мэс ажилбарын гэрэлтүүлэг, унтуулгын аппарат зэрэг тоног
төхөөрөмж нь ирсэн бол жижиг хэрэгслүүд нь хил гаалийн асуудлаас болж түр
саатсан гэдгийг төсөл хэрэгжүүлэгч нь хэллээ.
Гэхдээ АНЭ-ийн зүгээс
захиалсан бүхий л нарийн тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа гэдгийг мөн онцлов.
Тус байгууллагаас нийт
100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг тусламжаар олгосон юм. Эдгээр нь
бүгд АНЭ-т нэн шаардлагатай байсан бөгөөд ингэж иж бүрэн тоноглогдсон өрөөтэй
болсноор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хагалгааг орон нутагтаа хийж, улмаар
цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх юм гэдгийг Мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ариунаа
хэллээ.