Хог хаягдлын асуудал цэгцэрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Богд сумын хогийн цэгийн талбайн хэмжээг 75 га байсныг 10 га болгон багасгаж, хог хаягдлыг бууруулах зорилгоор айл өрх бүр хог хаягдлаа 3 ангилж, 3 өнгийн тусгай саванд савлаж, хуваарийн дагуу ачуулж хэвшжээ.
Мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 2013 оноос эхлэн хоёрдогч түүхий эдийг худалдан авдаг цэгтэй болж, Улаанбаатар хотод борлуулдаг болов. Түүнээс гадна хог хаягдлыг дахин боловсруулах жижиг, дунд үйлдвэр амжилттай ажиллуулж байгаа туршлагыг бусад аймаг, нийслэлээс судлан тохирох техник технологийг судалж байгаа аж.
Тус аймгийн төвийн нийтийн эзэмшлийн бүх газрын хогийг Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 1200 хүнээс сонгож 300 хүнийг 5 хоног, цагийн 3000 төгрөгөөр ажиллуулжээ. Мөн аюултай хог хаягдлын жагсаалтыг мөрдөн ажиллаж байгаа юм байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд устгах шаардлагатай химийн хорт болон аюултай бодисын тооллогын дүн мэдээнд үндэслэн хуучин хогийн цэгт хуримтлагдаж буй шалам болон аюултай хог хаягдлыг устгасан байна. Тодруулбал, хуучин хогийн цэг болох шалам болон аюултай хог хаягдал хуримтлагдсан хур хог хаягдлыг нийт 350 га газрын 1160 тонн хог цэвэрлэж дарж булшилжээ.