Сүүлийн 24 цагт 136 тохиолдол батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-09 17:18:09

Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 617 сорьцоос 86, түргэвчилсэн оношлуурын 194 шинжилгээнээс 50, нийт 136 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал:

Батцэнгэл-1, Хайрхан-4, Эрдэнэмандал-2, Цэнхэр-13, Хотонт-8, Тариат-3, Өлзийт-8, Өгийнуур-21, Өндөр-Улаан-4, Төвшрүүлэх-1, Хангай-6, Цахир-5, Булган-3, Эрдэнэбулган-57.

Батлагдсан нийт тохиолдол 5198 болов. 

Өчигдөр 67 хүн тусгай эмнэлгүүдээс эдгэрч гарсан. Үүнд: Ихтамир 5, Хангай 1, Тариат 1, Эрдэнэмандал 4, Хайрхан 8, Батцэнгэл 1, Өгийнуур 15, Хашаат 5, Цэнхэр 7, Булган 2, Цахир 3, Нэгдсэн эмнэлэг 14, Сувд сувилал 1. Өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлэгч 50 эдгэрсэн.

Нийт 5198 тохиолдлын 3929 нь буюу 75,6 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 16 /Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 66 настай эрэгтэй, 59 настай эмэгтэй нас баржээ/

Эмчлүүлж байгаа 1141: Үүнээс: Тусгай эмнэлэгт - 724: Ихтамир 34, Чулуут 4, Хангай 40, Тариат 50, Өндөр-Улаан 33, Эрдэнэмандал 25, Жаргалант 26, Цэцэрлэг 12, Хайрхан 21, Батцэнгэл 21, Өлзийт 47, Өгийнуур 40, Хашаат 27, Хотонт 23, Цэнхэр 35, Төвшрүүлэх 26, Булган 12, Цахир 29, Хоршоолол 2, Нэгдсэн эмнэлэг 128, Сувд тусгай эмнэлэг 62, Зүүхэн эмнэлэг 27. Биеийн байдал: Хөнгөн 585, хүндэвтэр 120, хүнд 10, маш хүнд 9.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 417:

Ар Мөнгөнчагнуур - 166, Ар Мөнхжин - 120, Ар Манал - 131

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 81

6-15 нас: 151

16-39 нас: 459

40-59 нас: 352

60-аас дээш: 98

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 3010 /Урд өдрийнхөөс 72-аар өссөн/

Аймгийн хэмжээнд 09.09-ний 00:00 цагийн байдлаар I тунд 60091, II тунд 55570, III тунд 2503 хүнийг дархлаажуулсан байна.

Батлагдсан 5198 тохиолдлоос 3086 вакцин хийлгэсэн хүн халдвар авсан. Үүнээс:

1 тунтай – 223 - 4.3 хувь

2 тунтай – 2863 - 55,1 хувь

ЗӨСТ халдварын тохиолдол батлагдсан 8 объектын 258 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн.


関連ニュース