Сүхбаатар аймаг энэ жил 12 мянган га талбайд тариалалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг 35 мянган га талбайд үр тариа болон төмс
хүнсний ногоо тариалдаг. Үүний 500 га талбайг төмс, хүнсний ногооны зориулалтаар
ашигладаг аж. Энэ жил аймгийн хэмжээнд 12 мянган орчим га талбайд тариалалт
хийжээ. Цаг уурын нөхцөлөөс шалтгаалан энэ жил аймгийн хэмжээнд ургац арвин байна
гэж Сүхбаатар аймгийн Ерөнхий агрономич Д.Хадбаатар хэллээ.
Тэрээр, энэ жил бороо
орйотож орсон хэдий ч ургацад өгөх үр өгөөж нь сайн байсан гэж хэлж болно. Учир
нь бид хэдхэн хоногийн өмнө ургацын урьдчилсан балансыг тодорхойлоход өмнөх
жилүүдээс ахиу ургацтай гэсэн дүгнэлт гарсан. Улаанбуудайн ургалт гүйцсэн учир
хураалтыг хэд хоногийн өмнө эхлүүлсэн. Бусад ургацыг ангилан хураах учир
ангилалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Ер нь энэ жил аймгийн хэмжээнд ургацын
алдалгүй ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэв.
Аймгийн хэмжээнд үр
тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман ААНБ, өрхийн тариалан эрхлэгч
130 орчим өрх, нөхөрлөл хоршоо 15 ажиллаж байна.