Махны үнэ буурч, хүнсний ногооны үнэ өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-04 14:43:48

Сүхбаатар аймагт өнгөрсөн 7 хоногоос эхлээд махны нийлүүлэлт ихэсчээ. Аймгийн төв  Баруун-Урт хотод махны худалдаа эрхэлдэг хоёр цэг байдаг бөгөөд үүнд 20 орчим хүмүүс худалдаа эрхэлдэг.

Худалдаачид малчдын гар дээрээс махаа авч жижиглэнгээр худалддаг. Гэвч махны цэгээс жижиглэнгээр мах авах иргэдийн тоо цөөрч, шинэ ногоонд мал цадаж, тарга хүчээ аваад буй энэ үед иргэд махны худалдаа эрхэлдэг хүмүүсээс мах авах нь багасаж малчдын гар дээрээс шууд авах хандлагатай болжээ. Нөгөө талаар урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан мал махны нийлүүлэлт ихсэж махны үнэ буурч байгаа юм байна. 7 хоногт  500 орчим төгрөгөөр махны үнэ буурч байна гэдгийг махны худалдаачин Н. Сумъяагарав хэлж байна.

Мөн  төмс хүнсний ногооны үнийн хувьд  бага зэрэг өсөх хандлагатай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл бүх төрлийн ногооны үнэнд 100 орчим төгрөгний үнийн өсөлт гарчээ.  Учир нь өнгөрсөн жилийн зоорины ногоо гарсан. Энэ байдал намрын ургац хураах үе хүртэл үргэлжилж магадлалатай гэлээ.

Т. Одончимэг

関連ニュース