ОХУ Хятадад нийлүүлэх эрчим хүчээ гурав дахин нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. ОХУ 10 дугаар сарын 1-нээс "Амар-Хэйхэ" цахилгаан дамжуулах шугамаар Хятадад нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлэхээр болжээ.
Хятадын тал хойд мужуудад нь эрчим хүчний хомсдол үүссэнтэй холбогдуулан тус улсад нийлүүлэх эрчим хүчээ нэмэгдүүлэх хүсэлтийг “Интер РАО” компанид өмнө нь гаргасан байна.
“Интер РАО” нь ОХУ-ын эрчим хүчний экспорт, импортыг хариуцдаг цорын ганц оператор компани юм.
Тус компани Хятадад жил бүр 3 тэрбум кВт.цаг эрчим хүч нийлүүлдэг байна.