Трамп Холбооны мөрдөх товчоог шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-06 09:23:53

ВАШИНГТОН. /ВВС/. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувийн и-мэйл хаягаа албан хэрэгцээнд ашиглаж байсантай нь холбогдуулан Хиллари Клинтоноос АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ тодруулга аваад түүнд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэнийг Дональд Трамп шүүмжиллээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь тодорхой болоод байгаа Трамп твиттер хуудсандаа “энэ бол “шударга бус шийдвэр" бөгөөд “муу шүүлт” гэж дүгнэжээ.

Мөн Трамп “Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан гэж ХМТ-ны захирал Жеймс Коми мэдэгдэж байсан. Гэтэл одоо тэрбээр Клинтонд хэрэг үүсгэхийн эсрэг шийдвэр гаргалаа” гэж бичсэн байна.

Г.Доржханд

 

 

 

 

関連ニュース