Сүүлийн 24 цагт 83 тохиолдол илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 98 сорьцоос 25, түргэвчилсэн оношлуурын 160 шинжилгээнээс 58, нийт 83 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал:
Ихтамир-6, Чулуут-1, Тариат-2, Өндөр-Улаан-3, Эрдэнэмандал-7, Жаргалант-1, Батцэнгэл-17, Хашаат-6, Цэнхэр-5, Төвшрүүлэх-2, Цахир-3, Эрдэнэбулган-30.
Батлагдсан нийт тохиолдол 9256 болов.
Өчигдөр тусгай эмнэлгүүдээс 112, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлсэн 39, гэрийн эмчилгээнд 14, нийт 165 хүн эдгэрсэн.
Нийт 9256 тохиолдлын 8423 нь буюу 91,0 хувь нь эдгэрсэн.
Нийт нас баралт: 28
Эмчлүүлж байгаа 865: Үүнээс: 24 тусгай эмнэлэгт - 612:
Биеийн байдал: Хөнгөн 505, хүндэвтэр 92, хүнд 13, маш хүнд 2.
ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 134:
Ар Мөнгөнчагнуур - 54, Ар Мөнхжин - 49, Ар Манал - 31
Эмчлүүлэгчдийн нас:
0-5 нас: 58
6-15 нас: 75
16-39 нас: 237
40-59 нас: 166
60-аас дээш: 76
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 1933
Аймгийн хэмжээнд I тунд 60276, II тунд 56211, III тунд 8796 хүнийг дархлаажуулсан байна.