Сүхбаатар аймагт халдварын тархалт эрчимжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт коронавирусний халдварын тархалт
эрчимжиж, сүүлийн өдрүүдэд тогтмол бүх суманд халдварын шинэ тохиолдол
бүртгэгдэж байна. 10 дугаар сарын 14-ний 8 цагийн байдлаар хоногт халдварын
314 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 9449-д хүрэв.
Аймгийн 13 суманд өдөрт
4-130 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хамгийн их нь Баруун-Урт, Баяндэлгэр,
Мөнххаан, Түвшинширээ суманд илэрчээ. Үүнтэй холбоотойгоор шинжилгээний цэгийн ачаалал дахин ихэсч, хүнд болон хүндэвтэр
эвчтөний тоо нэмэгдэж, бага насны хүүхдүүд халдварт өртөх нь их байгааг аймгийн
ЭМГ-аас анхаарууллаа. Мөн иргэдийн дунд халдвар хамгааллын дэглэм сахих байдал
хайнга, хэт задгай байгаа нь халдвар эрчимтэй тархах нэг шалтгаан болж байгааг
ч онцлов.
Сүхбаатар аймагт
батлагдсан нийт тохиолдлын 7330 нь эдгэрсэн бол одоогоор аймгийн хэмжээнд ЭМБ-д 574, гэрээр 1451 иргэн эмчлүүлж байна. Үүнээс жирэмсэн 47, 18 хүртэлх насны 261 хүүхэд
байгаа аж.