Он гарсаар 3941 өргөдөл шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-07-06 18:42:19

  Оны эхний хоёр улиралд Увс аймгийн ЗДТГ-т ард иргэдээс нийтдээ 4821 өргөдөл гомдол иржээ.

Үүнээс 3941 өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн бол 876 нь шийдвэрлэх шатандаа явж байгаа аж. Оны эхний хоёр улиралд ирсэн өргөдөл гомдлыг агуулгаар нь авч үзвэл тусламж дэмжлэг хүссэн өргөдөл 203 байв. Эдгээрээс 123 иргэнд 31 сая 941 мянган төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлжээ. Мөн төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилохтой холбоотой өргөдөл гомдол нэлээд хувийг эзэлж байна. Үүнээс гадна газар өмчлөх эзэмших, тэтгэвэр тэтгэмжид хамрах, ажилд орохтой холбоотой өргөдөл гомдлыг иргэд ихээр гаргадаг байна.

Увс аймаг Б.Батхүү

 

関連ニュース