Х.Клинтоны кампанит ажилд Б.Обама оролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Хиллари Клинтоны кампанит ажлын цуглаанд Ерөнхийлөгч Барак Обама анх удаагаа оролцжээ.
Мягмар гарагт АНУ-ын өмнөд нутгийн Хойд Каролина муж улсад болсон цуглааны үеэр Б.Обама болон Х.Клинтон нар хамтдаа тайзан дээр гарсан байна.
Б.Обама бол Америкийг хэрхэн аюулгүй бөгөөд хүчирхэг улс байлгахаа мэддэг ерөнхийлөгч гэж Х.Клинтон магтжээ.
Обама хувийн хэвшилд 14 сая ажлын байр шинээр бий болгосон болон эрүүл мэнд, сэргээгдэх эрчим хүчний салбарт гаргасан ололт амжилтыг нь Х.Клинтон онцлон дурдаад “Б.Обамагийн хийсэн ажлын суурин дээр дараагийн Ерөнхийлөгч ажлаа хийнэ” гэсэн байна.
Харин Б.Обама хэлэхдээ “ерөнхийлөгчийн суудалд суух шаардлага хангасан хүн Х.Клинтоноос өөр байхгүй” гээд “би түүнд итгэдэг учраас өнөөдөр энд ирлээ” гэжээ.
Мөн Х.Клинтоныг дараагийн ерөнхийлөгч болоход туслахыг тэрбээр хүмүүст уриалжээ.
Ажлын байрыг нэмэгдүүлснээр Б.Обамагийн нэр хүнд 50 хувьд хүрч өсөөд байгаа юм.
Б.Обамагийн дэмжлэгтэйгээр ирэх 11 дүгээр сард болох сонгуульд дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэхийг Х.Клинтон хүсч байгаа нь илэрхий байна.
Г.Доржханд