Бүргэдчдийн анхдугаар чуулган Өлгий хотод болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.
Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зэрлэг амьтан
судлах, хамгаалах төв, Номадик экспедишнс компани хамтран «Бүргэдчдийн
анхдугаар чуулган»-ыг өнөөдөр Өлгий хотод зохион байгуулж байна.
Чуулганд төрийн
байгууллага, аялал жуулчлалын компанийн төлөөлөл, бүргэдчид, судлаачид гээд 200
орчим хүн оролцож байгаа.
Үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан нар оролцож бүргэдчдэд
амжилт хүсэв.
Чуулганаар Зэрлэг
амьтан судлах, хамгаалах төвийн эрдэмтэн судлаачид «Монгол орны цармын
бүргэдийн судалгаа, хамгаалал ба өв, соёл төсөл»-ийн талаар танилцуулж, цармын
бүргэдийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн, Номадик экспедишнс компаниас Баян-Өлгий
аймгийн шувуулахуйн өнөөгийн байдал, олон улсын нэр хүндийн талаар мэдээлэл
өглөө.
Баян-Өлгий аймгийн бүргэдчдэд тулгамдсан асуудлууд болон «Бүргэдийн баяр»-ын зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.