Оросууд “Эмба” цэргийн сургуулилтын талбайг ашиглахаа зогсоов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казахстан дахь “Эмба” цэргийн сургуулилтын талбайг Оросын Зэвсэгт хүчнийхэн дахин ашиглахыг зогсоох тухай протоколын төслийг баталж, түүнд гарын үсэг зурах зарлиг гаргажээ.
Энэ тогтоолоор 1995 онд ОХУ-Казахстаны хооронд байгуулсан “Эмба” цэргийн сургуулилтын талбайг ашиглах тухай хэлэлцээр болон уг талбайг түрээслэх тухай хоёр улсын 1996 оны хэлэлцээрийг хүчингүй болгож байна.
Ерөнхийлөгч Путин уг протоколыг батлах Засгийн газрын саналыг хүлээн авахыг даалгаад, Казахстаны талтай хэлэлцээ хийж, ОХУ-ын нэрийн өмнөөс хэлэлцээрт гарын үсэг зурах үүргийг Батлан хамгаалах болон Гадаад хэргийн яамдад өгчээ.
“Эмба” сургуулилтын талбай нь Казахстаны Актоба мужид, Актоба хотоос өмнө зүгт 200 км зайд оршдог байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өмнө нь мэдэгдэхдээ “бид “Эмба” цэргийн сургуулилтын талбайтай холбоотой протоколын төсөл бэлтгэхээр тохиролцсон. Тиймээс 300 мянган га газрыг Казахстанд буцааж өгнө” гэсэн байна.
Д.Нямтулга