Эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн
дэд сайд М.Баттүвшин, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар Сүхбаатар
аймагт ажилласан. Энэ үеэрээ зарим сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай
биечлэн танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.
Тодруулбал, Мөнххаан
сумын ЭМТ-д дижитал рентген аппарат, АНЭ болон 12 сумын ЭМТ-д нийт 70 ширхэг иж
бүрэн зөөврийн компьютерийг хүлээлгэн өгчээ. Сумдын ЭМТ-д шаардлагатай хөрөнгө
оруулалтыг хийснээр алслагдсан сумдын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ, чанар сайжирна гэдгийг тэд онцолсон байна. Мөн энэ үеэр салбарын
ажилчидтай тулгамдаж буй асуудал болоод цаашид салбарт хэрэгжих бодлого
шийдвэр, төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар ярилцаж,
санал солилцжээ.