Номын сангийн 100 жилийн ойг тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100
жилийн ойн хүрээнд Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангаас “Соёлын бүтээлч сар”
баярын үйл ажиллагааг Баруун-Урт хотод зохион байгуулж байна.
Энэ хүрээнд баярын хурал,
Номын сангийн түүхэн хөгжил сэдэвт үзэсгэлэн, Сүхбаатар аймгийн зохиолч, яруу
найрагчдын уулзалт уран бүтээлийн цэнгүүн, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж
байна. Мөн баярын хурлын үеэр тэргүүний номын сан, номын санч, тэргүүний уншигч
Д.Нацагдорж тэмдэгт хүүхэд зэргийг шалгаруулсан бөгөөд салбартаа олон жил үр
бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг шагнаж урамшуулжээ.
Баярын үйл ажиллагаанд УИХ-ын
гишүүн Ж.Батсуурь, аймаг, сумын удирдлага, Нийтийн номын сангийн үе
үеийн дарга болон ажилтнууд, сумдын номын санчид болон бусад зочид төлөөлөгчид
оролцож байна.













