Найман оюутанд аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг их, дээд сургуульд суралцаж буй бүтэн өнчин суралцагчдад олгосон байна. 2021-2022 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй найман оюутны эхний хагас жилийн тэтгэлэгт тус бүр 500.0 мянга, нийт 4.0 сая төгрөгийг олгожээ. 2 дугаар хагас жилийн тэтгэлгийг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан олгох аж.
“Их, дээд сургуульд суралцаж буй бүтэн өнчин суралцагчдад аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2017 онд журмыг шинэчлэн баталжээ.
2014-2021 онд орон нутгийн төсвөөс нийт давхардсан тоогоор 100 оюутанд 95.2 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.