“Хүүхдэд ээлтэй гамшгийн үеийн болон өвөлжилтийн байдлыг хангах чиглэл”-ээр чадавхжуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-22 18:12:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Хүүхдэд ээлтэй гамшгийн үеийн болон өвөлжилтийн байдлыг хангах чиглэл”-ээр чадавхжуулах сургалт 11 дүгээр сарын 22-нд боллоо. 

Энэхүү сургалтыг аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, НҮБ-ын “Хүүхдийн сан”-аас хамтран зохион байгуулсан бөгөөд хүүхдэд ээлтэй гамшгийн үеийн болон өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр аймгийн ЗДТГ-ын дарга, сумдын Засаг дарга нар болон салбарын мэргэжилтнүүд нар оролцсон юм. 

Сумдын удирдах албан тушаалтнууд, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар гамшгийн үеийн болон өвөлжилтийн бэлэн байдлыг хангах төлөвлөлтийн, хүүхдэд ээлтэй байдлыг хангах зорилгоор өнөөдрийн сургалтыг зохион байгууллаа хэмээн холбогдох албанаас мэдээллээ. Түүнчлэн уг сургалтыг зохион байгуулснаар: 

-Сумдын гамшгийн үеийн болон өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах төлөвлөлтийн хүүхдэд ээлтэй байдал хангагдах,

-НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах,

-Гамшгийн үеийн болон өвөлжилтийн бэлэн байдлын үеийн хүүхдийн эрх хамгааллын үйл ажиллагааг бодитой төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэх ач холбогдолтой ажээ.


関連ニュース