Сүхбаатар аймгийн бүх сумд нэгэн зэрэг Үндэсний баяр наадмаа тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРАрдын хувьсгалын 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 74 жилийн ойн баяр наадмыг Сүхбаатар аймгийн бүх сум энэ сарын 14,15-ны өдөр нэгэн зэрэг эхэллээ.
Баяр наадам зохион байгуулалт сайтай, хур бороотой шороо тоосгүй, сайхан наадам болж байгааг нутаг нутгийн наадамчид онцолж байна.
Сумдын наадам гэхээр 6 насны морь уралдаж, хэдэн бөх барилдаад өнгөрдөг байсан үе ард хоцорч, сүүлийн жилүүдэд хөдөө сумдад баяр наадмаа жинхэнэ утгаар нь эрийн гурван наадмаа бүрэн хийхийг эрмэлзэх болсон. Тиймээс үндэсний сурын харваан тэмцээн болно. Ингэхдээ Сүхбаатар аймгийн харваачид хэд хэдээрээ баг болон сумдад очиж сурын харвааны тэмцээнийг зохион байгуулах бөгөөд давхар үндэсний спортоо сурталчлан, таниулдах ач холбогдолтой юм. Мөн Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан зэрэг хэд хэдэн суманд шагайн харваан тэмцээн хийдэг уламжлал тогтжээ.
Т. Одончимэг