АНУ стратегийн нөөцөөсөө 18 сая торх нефть худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-12-11 11:01:23

ВАШИНГТОН. /TASS/. АНУ 12 дугаар сарын 17-ноос стратегийн нөөцөөсөө 18 сая торх нефть гаргахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Эрчим хүчний яам баасан гарагт мэдээлжээ.


“Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Жо Байден нефтийн хангамжийн дутагдлыг арилгах зорилгоор шийдэмгий арга хэмжээ авсны дараа Эрчим хүчний яам 12 дугаар сарын 18-нд 17 сая торх нефть зах зээлд гаргахаар болсныг мэдэгдэж байна" гэж тус яамны мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.


“Зах зээлийн донсолгоог зохицуулах” хүрээнд тус байгууллага мөн 4.8 сая торх нефтийн багцыг Америкийн “ExxonMobil” компанид шилжүүлж байгаагаа зарлажээ. Цахим хуудсанд нь тайлбарласнаар, дурдсан солилцооны журам нь "компани яаралтай нөхцөл байдалтай холбогдуулан улсын нефтийн нөөцөөс түүхий газрын тосыг богино хугацаагаар зээлдэн авч байна" гэсэн үг юм. Компани дараа нь зээлээр авсан түүхий эдээ буцааж өгөх үүрэгтэй, гэхдээ өмнө тохирсон ёсоор тодорхой хэмжээний нефтийг нэмж өгөх ёстой аж.


Хэрэглэгчдэд шатахууны үнийг бууруулах, дэлхийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефть гаргахаар болсноо АНУ-ын засаг захиргаа 11 дүгээр сарын 23-нд мэдэгдсэн билээ. 

関連ニュース