АСЕМ: Кипр улс Монголтой харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНИКОСИЯ. /cyprus-mail/. Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадис АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцон Монголд байх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, хоёр улсын харилцааны болон Киприйн асуудлыг хэлэлцлээ.
Тэд хоёр улсын хооронд давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр байгуулах боломжтой эсэх, хоёр талын харилцааг бэхжүүлэх арга замууд, Монгол-ЕХ-ны харилцааны талаар хэлэлцсэн байна.
Мөн Никос Анастасиадис Киприйн асуудлын талаар Ц.Элбэгдоржид танилцуулжээ.
Тэрбээр АСЕМ-ын нэгдсэн хуралдааны нээлтийн үеэр үг хэлэхдээ "Ази болон Европ тивийн холбоог бэхжүүлэхэд чиглэсэн аливаа хэлбэрийг Кипр улс дэмждэг. ЕХ болон АСЕМ нь өөрсдийн санаачилга, “Нэг бүс, Нэг зам” санаачилга гаргасан БНХАУ зэрэг орнуудын хамтаар бүс нутгийн сүлжээ байгуулах, өөрсдийн төсөл, бодлогуудыг хэрэгжүүлэх замаар харилцан уялдааг бий болгох талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгааг дэмждэг. АСЕМ-ын хүрээнд хамтын ажиллах салбарууд олон бий гэж бид үздэг" хэмээн мэдэгдлээ.
Д.Нямтулга