Би залуу багш хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт “Би залуу багш” хөтөлбөрийг гурав дахь жилдээ
хэрэгжүүлж байна. Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын
49,6 хувийг, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 55 хувийг 1-10 жил
ажиллаж байгаа залуу багш нар эзэлж байна.
Тус хөтөлбөрийг
аймгийн Боловсрол соёлын газраас, аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг. Сургалтын хүрээнд багш нарт зориулсан ээлжит сургалт өнөөдөр эхэллээ.
Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн сургагч багш нар удирдан явуулж
байна.