Төв банкуудын активт эзлэх алтны хувь хэмжээ нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-12-27 18:25:04

ТОКИО. /Nikkei/. Дэлхийн Төв банкууд ам.долларт үл итгэснээс болж актив дахь алтны хэмжээгээ 36 мянган тоннд хүргэсэн нь 1990 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо  гэж “Nikkei” сонин мэдээлэв.


Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ активын эзлэх хувь 15 хувиар буюу 4500 тонноор нэмэгджээ. Ингэж нэмэгдсэн нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралтай холбоотой бөгөөд энэ нь Төв банкуудын долларын активт итгэх итгэлийг бууруулсан байна. 


Үүнтэй холбоотойгоор улс орнууд санхүүгийн тогтолцоогоо хамгаалахын тулд алт худалдан авч эхэлсэн байна. Учир нь энэ хөрөнгө нь зээлийн эрсдэлгүй, мөн дампуурлын эрсдэлгүй гэж “Nikkei” онцолжээ.


関連ニュース