Малын тоо өмнөх оноос 9.3 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Мал тооллогын 2021 оны урьдчилсан дүн мэдээг Ховд аймгийн Статистикийн хэлтсээс танилцууллаа.
Ховд аймгийн хэмжээнд
2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 3.6 сая толгой мал тоолууллаа.
Нийт малын тоо өмнөх оноос 307.5 мянгаар буюу 9.3 хувиар өссөн байна.
Мал тооллогын
урьдчилсан дүнгээр 146.7 мянган адуу, 207.7 мянган үхэр, 27.6 мянган тэмээ, 1.3
сая хонь, 1.9 сая ямаа тоологдлоо. Нийт мал сүрэгт хонь 35.2 хувь, ямаа 54.1 хувийг эзэлж байна. Мөн мал сүргийн 5.8 хувь нь үхэр, 4.1 хувь нь адуу, 0.8 хувь нь тэмээ байгаа юм.
Онцлоход, энэ оны мал тооллогын дүнгээр Чандмань сум 314.2 мянган толгой мал тоолуулж тэргүүлжээ.
Харин Булган сум 310.3 мянган толгой мал, Манхан сум 288.8 мянган толгой мал тоолуулжээ. Мөн Мянгад сум 275.1 мянган толгой мал, Дарви сум 256.0 мянган толгой мал тоолуулсан дүн мэдээ гарсан байна.