Халдварын тохиолдол дахин нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-04 16:08:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймаг коронавирусний халдварын өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад өсөх хандлагатай байгааг аймгийн ЭМГ-аас анхаарууллаа. 1 дүгээр сарын 3-ны өдөр 47, 4-нд 11 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Одоогоор эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа 38 иргэний дунд жирэмсэн эмэгтэй гурав, хүүхэд долоо байна. Эмчлүүлэгчдийг биеийн байдлаар авч үзвэл хөнгөн 27, хүндэвтэр 10, хүнд нэг иргэн байгаа аж.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 11 тохиолдлын ес нь Баруун-Урт суманд, Мөнххаан, Эрдэнэцагаан суманд тус бүр нэг байна. Өөрөөр хэлбэл халдвар сумдад дахин бүртгэгджээ. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нэн шаардлагатай гэдгийг анхааруулав. 

関連ニュース