Хүчит бөхийн барилдаанд аймгийн харцага Д.Батболд түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-12 23:03:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ үндсэн хууль баталсны 30 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр Баруун-Урт суманд боллоо. Барилдаанд аймаг, сумын цолтой хүчит 32 бөх зодоглосноос Мөнххаан сумын харьяат, аймгийн харцага Д.Батболд түрүүлж, Дарьганга сумын харьяат, аймгийн заан М.Гансүх үзүүрлэв.

Их шөвөгт Түмэнцогт сумын харьяат, аймгийн начин Д.Ганбаатар, Мөнххаан сумын харьяат, аймгийн начин Э.Жамсранжав нар тунан үлдсэн юм.

Тус барилдааныг аймгийн ИТХ, БТСГ хамтран зохион байгуулсан. Ингэхдээ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж заалны нэг давхарт цөөн тооны үзэгчийг оруулсан бөгөөд вакцины бүрэн тунд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьжээ.

 

関連ニュース