Сүхбаатар аймгийн Дарьганга суманд дахин сонгууль зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР2016 оны 7 сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн сонгуулийн хорооноос мэдэгдэл хийлээ. Аймгийн ИТХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Дарьганга суманд дахин сонгууль зарлахаар болжээ.
Иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн аймгийн сонгуулийн хорооны 7 сарын 20-ны өдрийн хуралдааны 19-р тогтоолоор 3-р тойрогт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Дондовын Болдбаатарын нэрийг нэрсийн жагсаалтаас хассан байна. Мөн сонгуулийн тухай хуулийн 7 сарын 20-ны өдрийн 20-р тогтоолоор 19.3, 160.3, 163-р зүйлд заасны дагуу ИТХ-ын 3-р тойрогт ийнхүү дахин сонгууль зарлалаа. Дахин сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 9 сарын 25-ны өдрийн Ням гарагт байхаар тогтоожээ.
Дахин сонгуулийг хууль ёсны дагуу зохион байгуулагдах бөгөөд намууд нэр дэвшигчдээ өөрсдөө сонгон дэвшүүлэх ёстой. Харин Д. Болдбаатар дахин дэвших боломжгүй. Түүний хувьд төрийн албанд ажиллах болон дараа дараагийн сонгуульд нэр дэвших эрхээ 6 жилээр хасуулсан гэдгийг сонгуулийн хорооны дарга Г. Адъяа мэдэгдлээ.
Т. Одончимэг