К.Валиеваг Олимпод оролцуулах эсэх шийдвэрээ CAS даваа гарагт мэдэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-13 13:31:57

МОСКВА. /RIA Novosti/. Спортын арбитрын шүүх (CAS) ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг Олимпын наадамд оролцуулах тухай хэргийн шийдвэрээ хоёрдугаар сарын 14-ний даваа гарагт зарлана гэж тус шүүхийн мэдэгдэлд дурджээ.


"Шийдвэрийг хоёрдугаар сарын 14-ний даваа гаргийн үдээс хойш талуудад танилцуулах төлөвтэй байна" гэж шүүхийн цахим хуудсанд бямба гарагт мэдээлсэн байна.


Шийдвэрийг ням гарагт Бээжингийн цагаар 20:30 цагт гаргана гэж мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.


Олон улсын тэшүүрийн холбоо мөн К.Валиевагийн асуудлаар CAS-д гомдол гаргасан бөгөөд түүнийг ОУОХ, WADA-ийн гомдлын хамт бүртгэжээ. Гурван гомдлыг хамтад нь авч хэлэлцэхээр болсон байна.


К.Валиевагийн сэргээшийн асуудалтай холбоотой хэргийн арбитрчаар Итали, Америк, Словенийн шүүгч нар томилогджээ.


関連ニュース