Халдварын нийт тохиолдол 17435 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-15 12:54:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт коронавирусний нийт батлагдсан тохиолдол 17435 боллоо. Сүүлийн 24 цагт 10 суманд 53 тохиолдол нэмэгджээ. Халдварын тархалт Баруун-Урт суманд хамгийн их байна.

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагад 91, гэрээр 324 иргэн эмчлүүлж байгаагаас 137 нь бага насны хүүхэд байна. Биеийн байдлын тухайд нэн хүнд нэг, хүнд хоёр, хүндэвтэр 14, хөнгөн 74 иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.  

Халдвараас сэргийлэх нэмэлт дархлаажуулалтыг тогтмол хийж байгаа бөгөөд гуравдугаар тун 61,9 хувьтай үргэлжилж байгаа бол дөрөвдүгээр тунд 2610 иргэн хамрагджээ. 

関連ニュース