Жилд 70 орчим эмээл үйлдвэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-16 20:01:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Г.Ган-Оюу таван жилийн өмнөөс арьсаар цүнх хийж эхэлсэн ч өдгөө орчин үеийн загвар бүхий эмээлийг үйлдвэрлэж байна. Тэрээр Баруун-Урт сумын багийн Засаг даргын ажилтай. Ажлынхаа хажуугаар, гэрээрээ эмээлээ хийдэг болохоор олноор гаргаж чаддаггүй, жилд ойролцоогоор 70 орчим эмээл үйлдвэрлэдэг байна.

Эсгэх, оёж шидэх гээд бүгдийг өөрөө хийдэг бөгөөд хавтсанд ордог төмөр бэлдэцийг нөхөр нь хийж өгдөг байна. Эдэлгээ сайн бат бөх байлгахаас гадна унаач болон морины биед эвтэй байх тал дээр онцгой анхаардаг гэж ярилаа.

Аймгийн ХХҮГ-аас залуучуудын гарааны бизнесийг дэмжих старт ап хөтөлбөрт  хамрагдан санхүүжилт авч өөрийн бизнесээ үргэлжлүүлэн явуулж байгаа гэнэ. Эмээлийн үнэ 240 мянган төгрөг аж. Орон нутагтаа борлуулаад зогсохгүй Улаанбаатар хот болон өөр аймгуудаас захиалга авдаг болжээ. 

関連ニュース