“Best” хөтөлбөр таван жилийн хугацаанд Хэнтийд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-22 11:51:46
Хэнтий /МОНЦАМЭ/ Жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн BEST хөтөлбөрийн талаар танилцуулах нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Төрийн болон Төрийн бус байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, Арилжааны банкны төлөөллүүд болон Жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдав.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх “Best” хөтөлбөр таван жилийн хугацаанд найман аймагт хэрэгжиж байгаагийн нэгд Хэнтий аймаг багтаж байна.
関連ニュース