Олон улсын Жемборид Сүхбаатар аймгаас 66 хүүхэд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-27 17:52:11

Олон улсын Жембори буюу скаут хүүхдүүдийн чуулга уулзалтад Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Дарьганга, Онгон, Мөнххаан зэрэг сумын  66 хүүхэд оролцож байгаа бөгөөд тус уулзалтанд оролцохын тулд тэд хоёр сар гаруй хугацаанд бэлтгэл сургуулилт хийжээ.

Тус уулзалтад Монгол болон гадны олон улс орны 1000 гаруй скаут хүүхдүүд нэгэн дор цуглаж амралт чөлөөт цагаа үе тэнгийн найз нөхдүүдийн хамтаар зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ хамгийн гол нь хүүхэд хөгжлийн цогц хөтөлбөртэй танилцаж, харилцан туршлага солилцож байгаа юм. Мөн гадны улс орны хүүхдүүдийн соёлтой танилцаж, бусадтай харилцах, олны дунд биеэ хэрхэн авч явах зэрэг олон шинэ зүйлийг мэдэж авах, цаашлаад өөрийн улс, аймгийнхаа түүх соёл, ёс заншлыг танилцуулж сурталчилах гээд олон талын ач холбогдолтой юм.

Олон улсын скаут хүүхдүүдийн чуулга уулзалт нь 7 сарын 25-наас 8 сарын 1-нийг хүртэл Найрамдал зусланд үргэлжилнэ.

Сүхбаатар аймгийн Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн Хэлтсийн дэргэд 6-аас дээш насны 200 гаруй  скаут хүүхэд аж.

Т. Одончимэг

 

関連ニュース