Энэ сарын 12,13-нд нутгийн зарим хэсгээр цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 12,13-нд нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэвчлэн баруунаас секундэд 5-10 метр 13, 14, 16-нд зарим
газраар түр зуур 14-16 м/сек хүрч шороон
шуурга шуурна. Агаарын температурын хувьд шөнөдөө 3-8 градус, өдөртөө 5-10
градус дулаан байх бөгөөд 15-наас нийт нутгаар бага зэрэг дулаарна гэв.
4 дүгээр сарын 10-наас 11-ний 8.00 цагийн
байдлаар Баяндэлгэр, Асгат, Түвшинширээ, Халзан сумаар 1 см, Мөнххаан,
Сүхбаатар сум тарлан цасан бүрхүүлтэй байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.