Тусгай олимпод оролцуулах эрх олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-04-13 15:57:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тусгай олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Уянга тус аймагт зохион байгуулсан “Цацарсан хайр-Цалгисан итгэл” өдөрлөгт оролцож, 2023 онд Бээжин хотод болох зуны тусгай олимпод нэг эмэгтэй хүүхдийг оролцуулах эрх олгов. Тус олимпод оролцох нэг хүүхдийг орон нутгийн холбогдох газрууд хэлэлцэн сонгох юм.

Мөн тэрээр аймгийн БТСГ-т тусгай олимпийн спортын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

"Цацарсан хайр-Цалгисан итгэл" өдөрлөгийг "Эрхэм ертөнц" ТББ-аас санаачлан зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт хөгжлийн онцлогтой, тусгай хэрэгцээ шаардлагатай 42 хүүхэд, эцэг эхийн хамтаар оролцсон юм. Эцэг эхчүүдийг чадавхжуулах сургалт, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хүүхдүүдийг хөгжүүлэх спортын үйл ажиллагааг энэ үеэр зохиов. Уг ажилд төрийн болон төрийн бус 13 байгууллагын 50 гаруй ажилтан, албан хаагч оролцжээ.

 

 

 

関連ニュース