ААШ тэмцээнүүд өргөн цар хүрээтэй болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн БТСГ-ын календарчилсан төлөвлөгөөний дагуу долоо хоног бүрийн бямба, ням гарагт аймгийн аварга шалгаруулах /ААШ/ спортын уралдаан тэмцээнүүд болж байна. "Ковид-19" халдварын улмаас сүүлийн хоёр жил зохион байгуулаагүй учир энэ жил спортын тэмцээнүүд оролцоо маш сайн, өргөн цар хүрээтэй болж байна гэдгийг аймгийн БТСГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ганхүү хэллээ.
Мөн сумд, багуудын
бэлтгэл сайн, үзэгч хөгжөөн дэмжигчид ч ихтэй байна. Үнэхээр өнгөрсөн хугацаанд
иргэд спортоор дутагдаж байсан гэдэг нь харагдаж байна гэдгийг ч тодотгов.
Өнгөрөгч амралтын
өдрүүдэд өсвөр үе, насанд хүрэгчдийн гар бөмбөг, хөл бөмбөг, хөнгөн
атлетик, аэробик гэсэн дөрвөн төрлийн тэмцээн зэрэг зохион байгуулсан. Аймгийн
хэмжээнд жилд 30 гаруй төрлийн спортын тэмцээн болдог байна.