Дарьганга суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяраар ахлуулсан баг ажиллаж байна. 4 дүгээр сарын
18-ны 22 цаг 50 минутад Дарьганга сумын нутаг, Сэнжит гэдэг газар хээрийн түймэр
гарсан тухай дуудлага иржээ. Одоогорор түймэр бүрэн унтраагүй байгаа аж.
Аймгийн ОБГ-ын 20 алба хаагч, хоёр
автомашин, Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 12 алба хаагч нэг автомашин, Дарьганга сумын ЗДТГ-аас 15 ажилтан, цагдаагийн хэсгийн нэг автомашин, Хилийн цэргийн 0184 ангийн 0160 дугаар салбараас
дөрвөн алба хаагч, нэг автомашин, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-аас есөн ажилтан, нэг автомашинтай нийт 61 хүн, найман авто машинтайгаар ажиллаж байна гэж
аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Аймгийн УЦУОШТ-өөс цаг
агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээг өгөв. Тодруулбал, өнөөдөр нийт
нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 м/сек хүрч ширүүсэн, шороон
шуурга шуурна. Иймд болзошгүй аюул болон
хуурайшилт ихтэй байгаа учир гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг
анхааруулж байна.
Өнгөрсөн додоо хоногт
объектын түймэр Эрдэнэцагаан, Баруун-Урт суманд тус бүр нэг гарч, дуудлагын
дагуу гал түймэр унтраах, аврах ангиуд шуурхай ажиллан унтраажээ.