Түймрийг унтрааж чадаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 4 дүгээр сарын 18-ны 23.00 цагийн орчимд Дарьганга сумын
Сэнжит гэдэг газраас гарсан түймрийг өнөө өглөөний 8.00 цагийн байдлаар унтрааж
чадаагүй, түймэр Эрдэнэцагаан сумын нутагт асаж байна гэж аймгийн ОБГ-аас
мэдээллээ.
Цаг агаарын нөхцөл
хүнд, салхины хурд 12-14 м/сек байгаа учир түймрийг унтраахад амаргүй байгаа
аж.
Урьдчилсан мэдээгээр Шилийн богд орчимд тэнгэр тахих зан үйл үйлдэж байсан иргэд гал алдсан гэх мэдээлэл байгаа ч түймрийн шалтгаан нөхцөлийг эсэцлэн тогтоогооггүй байгаа юм. Иймд иргэдийг хаврын хуурайшилтын энэ цаг үед анхаарал болгоомжтой байж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг онцгойлон анхааруулав.