Түймэрт 3-4 айлын гэр өртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ-аас авсан мэдээгээр 15.00 цагийн байдлаар түймэр
Эрдэнэцагаан сумын нутагт үргэлжлэн асч буй бөгөөд хил орчмын бүсээс тав орчим километрийн
зайтай байна. Одоогоор нийт 70 орчим км газар нутгийг хамраад байна. Мөн урьдчилсан
байдлаар 3-4 айлын гэр түймэрт өртөөд байгаа аж.
Албан бус эх сурвалжийн
хэлснээр түймэрт өртсөн айлын иргэд өмссөн хувцаснаас өөр зүйлгүй үлджээ. Мөн 3-4
тооны адуу шатсан гэх мэдээлэл өгч байна. Одоогоор түймэр унтраагүй учир
хохирлын хэмжээг бүрэн тогтоох боломжгүй байна. Цаг агаарын нөхцөл байдал түймрийг
унтраахад хүндрэл учруулсан хэвээр байна гэлээ.