490 тонн хог цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-03 16:22:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Засаг даргын захирамжаар тус суманд хаврын бүх нийийн цэвэрлэгээг хоёр өдрийн хугацаанд хийлээ. Цэвэрлэгээнд 70 гаруй байгууллага оролцож 196 машин буюу 490 тонн хогийг цэвэрлэж, нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлжээ.

Мөн төвийн найман багийн нутаг дэсвгэрээс 52 ширхэг эвдэрсэн автомашины сэг, кабиныг зөөвөрлөсөн гэж Баруун-Урт сумын ЗДТГ-аас мэдээллээ. 

Тус сумын 1400 гаруй га талбайд цэвэрлэгээ хийсэн байна. ЕБС-ийн дөрвөн сургуулийн 8-11 дүгээр ангийнхан цэвэрлэгээнд хамгийн идэвхтэй оролцжээ. Жишээлбэл, нэгдүгээр сургуулиас 900 орчим сурагч, 96 багш ажилтан оролцсон байна. 


関連ニュース