Сүхбаатар аймгийн 80 гаруй гол горхи, булаг шанд ширгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-02 15:57:10

Сүхбаатар аймагт нийт 52 гол горхи, 300 гаруй булаг шанд, 120 гаруй нуур цөөрөм бий гэсэн тоон судалгаа байдаг.

Гэтэл  2014 оны усны  тооллогоор 3 гол 30 гаруй нуур цөөрөм, 50 гаруй булаг шанд нь ширгэсэн гэх дүн гарсан байна. Байгаль цаг уурын нөхцөл байдал нөлөөлж байгаа хэдий ч үүний дийлэнх нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай холбоотой хэмээн Сүхбаатар аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газрын дарга Х.Төмөрхуяг хэллээ.

Хамгийн энгийн жишээ гэхэд  Баруун-Уртын голын эхийг аймгийн БОАЖГ-аас  хөрөнгө гарган 2016 оны 5-р сард бүрэн хашаажуулан, 200 гаруй модны суулгац суулгаж, хог хаягдлыг нь цэвэрлэн 10 гаруй машин хог хаяжээ. Баруун-Уртын гол бол хүмүүсийн оройн цагаар салхилах гэж зорьж очдог ганц газар юм. Гэтэл  гол бараадаж буусан айлуудын мал, амралт зугаалгаар очдог хүмүүс хашааг нь эвдэж, усанд элдэв зүйл хийж бохирдуулж эхэлжээ.

Т. Одончимэг

関連ニュース