Япон улс "Сахалин-2" төслөөс гарахгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-05-31 15:22:53

ТОКИО. /TASS/. Япон улс газрын тос, байгалийн хийн "Сахалин-2" төслөөс гарах төлөвлөгөөгүй байгааг тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хагиуда Коичи парламентдаа үг хэлэхдээ мэдэгджээ.


"Сахалин-2" бол манай өмнөх эрх баригчид олж авахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн хөрөнгө юм. Газрын эзэмшигч нь ОХУ байж болох ч түрээсийн эрх болон байгалийн хийг шингэрүүлэх, тээвэрлэх техник нь Японы Засгийн газар, Японы компаниудынх. Тэд бидэнд ийм алхам хий гэж хэлсэн гэсэн ч бид төслөөс гарах бодолгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна.


“Сахалин-2” бол бүтээгдэхүүн хуваах нөхцөлөөр Оросын хамгийн том арал болох Сахалинд хэрэгжиж байгаа газрын тос, байгалийн хийн төсөл юм. Төслийн оператор компани нь “Сахалин Энержи” юм. Хяналтын багцыг (50 хувь дээр нэмэх нь нэг хувьцаа) “Газпром” компани, харин Японы “Mitsui” 12.5 хувь, “Mitsubishi” 10 хувийг эзэмшдэг байна. Төслийн хүрээнд үйлдвэрлэсэн байгалийн шингэрүүлсэн хийн ихэнх хэсгийг Япон руу нийлүүлдэг аж.


Сүүлийн жилүүдэд Японы шингэрүүлсэн хийн импортод Оросын эзлэх хувь 8.8 орчим хувь болжээ. Тус улс ОХУ-аас байгалийн шингэрүүлсэн хийн ихэнх хэсгийг Сахалинаас авдаг байна.


関連ニュース