Ажил олгогч бүхэн хүүхэд хамгааллын бодлоготой байхыг сануулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий ажлын багийн ахлагч Б.Баярсайхан 5 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа.
Энэ үеэр аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Болормаа хүүхэд хамгааллын үйлчилгээ, сургалт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, цахим үйлчилгээ, статистик мэдээллийн чанар, үр дүнгийн талаар танилцуулав. Түүнчлэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар ажлын багийнханд мэдээлэл хийлээ.
Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүүхдэд чиглэсэн бодлого, төсөл хөтөлбөрийн талаар мөн мэдээлэв.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан уулзалтыг дүгнэж
-Бүх эрх ашгаас дээр хүүхдийн эрх ашиг байж, хэн ч бай аливаа шийдвэр гаргахдаа хүүхдийн дээд эрх ашигт нийцүүлэх, язгуур эрхийг нь дээдлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь зүйл заалтыг биелүүлж, байгууллага ААН, ажил олгогч бүхэн хүүхэд хамгааллын бодлоготой байхыг сануулж байлаа.