Архангай аймгийн хэмжээнд 407 эх "Эхийн алдар" одонгоо авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. "Эхийн алдар" одонгоор улсын хэмжээнд энэ жил 12,559 эх, үүнээс I зэргийн одонгоор 912, II зэргийн одонгоор 11,647 эхийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. 21 аймгийн тухайд I зэргийн одонгоор 560, II зэргийн одонгоор 6,496 нийт 7,056 ээж "Эхийн алдар" одонгоор шагнуулсан.
Хүүхдийн баярын өдөр Архангай аймгийн хэмжээнд 407 эх "Эхийн алдар" одонгоо авлаа.
Архангай аймгийн Засаг дарга Мишкагийн Батжаргал:
Монгол хүн эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхнийхээ угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэгийг онцолж, одонгоо гардан авсан болон бүх ээжид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэлээ.
"Эхийн алдар" одон бол эх хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл. Басхүү хамгийн үнэн, үнэ цэнтэй шагнал хэмээн онцлоод Эрдэнэбулган сумын "Эхийн алдар" одон авч буй 87 эхэд сумын удирдлагуудын хамт одонг гардуулж өгөв.